Умард Солонгос ОХУ-д их бууны сум нийлүүлж байна гэж АНУ мэдээллээ

Улс төр

Умард Солонгосыг хамарсан бас нэг мэдээллийг АНУ-ын төрийн департмэнтаас Лхагва гарагт гаргасан байна. БНАСАУ Украин дахь дайнд зориулж Орост их бууны сум нийлүүлж байгаа гэх мэдээлэл АНУ-ын албаныханд ирсэн гэж мэдэгдлээ. 

АНУ-ын төрийн департментын хэвлэлийн хурлаар, Ардчилсан Солонгос Орост их хэмжээний их бууны сум нийлүүлж байгаа гэх тагнуулын мэдээлэл байгааг мэдэгдлээ. Хойд Солонгос Ойрх Дорнод эсвэл Хойд Африкийн орнууд руу илгээж байгаа мэт харагдуулж, тээвэрлэлтийг нуухыг оролцож байгаа гэж тагнуулан алба мэдэгдснийг Америкийн CNN мэдээлж байна. Дрон болон бусад зэвсгүүдийг Иранаас авж байгаа дээр нэмээд, Умардаас их бууны сум авч байгаа нь, 8 сарын туршид үргэлжилсэн байлдааны явцад, Оросын ердийн их бууны зэвсэг нь хүртэл шавхагдаж цөөрснийг илтгэж байна хэмээн АНУ-ын албаныхан дүгнэж байгааг CNN дурдлаа. Албаныхан гүтэглэг мэдээлэлд нотлох баримт өгөөгүй бөгөөд, нууцлалыг задруулсан тагнуулын мэдээнд зэвсгийн тоо хэмжээг заагаагүй, төлбөрийг хэрхэн хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй гэж CNN онцолж байна. 

Ардчилсан Солонгос Орост зэвсэг нийлүүлэх тухайд, Ираны эсрэг хориг тавьсантай адил.. арга хэмжээг авна гэж АНУ-ын төрийн департмэнтаас мэдэгдлээ. Одоогоор хэрэгжиж байгаа хоригууд байгаа бөгөөд, үйл ажиллагааг эсэргүүцэх нэмэлт хэрэгсэл, эрх бүхий байгууллагуудыг авч үзнэ гэж төлөөлөгч Нэд Прайс хэллээ.