Риши Сунак: Лиз Трассын татварыг бууруулах амлалтыг “үлгэр”

Улс төр

Улсын эдийн засгийг аврах Шинэ сайдын  шийдвэр төлөвлөгөө юу байхыг хэвлэл мэдээллүүд олон өнцгөөс дүгнэн таамаглаж байгаа юм. Лизз Трассын амлалт, төлөвлөгөөг шүүмжилж эсэргүүцэж байсан нь зөв болж таарсныг Америкийн CNN агентлаг онцлон, Трасстай өрсөлдөж байх үедээ танилцуулж байсан шийдвэрүүддээ бат зогсох байх хэмээн таамаглаж байна.

ВВС ч мөн адилхан байр суурийг мэдээлсэн бөгөөд, мөн энэ 4 хоногийн хугацаанд Риши Сунак ямар нэгэн бодлогын амлалт өгөөгүй, Трассын тарьсан үймээн самууны дараа түүнийг маш том ажил хүлээж байгааг онцлон тодотголоо.

Риши Сунак өрсөлдөгчгүйгээр намын удирдагчаар тодрон гарч ирэхдээ Лиз Трасс-т баяр хүргэсэн байна. Улсыг хүнд хэцүү цагт чиглүүлэн ажилласанд ч талархал илэрхийлжээ. Гэхдээ, олон улсын хэвлэл мэдээлэл.. хамгийн богино хугацаанд ажилласан экс ерөнхий сайдын тарьсан үймээн самуун- намжаах- амаргүй байх болно хэмээн мэдээлж байна. СНН агентлаг.. сүүлийн үед тогтворгүй байдал, хагарал бутрал, удирдагчдаа үнэнч биш байдлаараа алдаршаад байгаа Консерватив намыг дурдлаа. Хоёр ч сайдын дор нэгдэн ажиллаж чадаагүй хэмээн онцлон ярьжээ.

Риши Сунак Борис Жонсоны засгийн газарт Сангийн яамны канцлераар ажиллаж байхдаа, Борисыг цаашдаа дэмжин ажиллаж чадахгүй хэмээн албан тушаалаасаа огцорсон нь, бусад сайд албан хаагчдын огцролын урсгалыг эхлүүлж, Борисын уналтыг авчирсан. Тиймд, одоо ч Борист үнэнч популист бүлгийхан хамгийн хэцүү нь байх болно хэмээн америкийн хэвлэл мэдээлэл дүгнэж байна. Үүнээс ч болж өмнөх манлайллын өрсөлдөөнд Лиз Трасст ялагдсан билээ. Зуны өрсөлдөөнд эдийн засгийн уналт, хямралыг анхааруулж, үүнийг хэрхэн засах төлөвлөгөөгөө танилцуулж байсан бөгөөд, худал амлалт өгч гарснаас, ялагдахыг илүүд үзнэ гэж тухайн үед мэдэгдэж байсан юм. Энэ нь, Трассын татварыг бууруулах амлалтыг буруутгаж буй явдал гэж ВВС дүгнэжээ. Сунакийн анхааруулж байсанчлан Трассын төлөвлөгөө хэрэгжиж эхлээчгүй байхдаа бүтэлгүйтэн, өөрийн томилсон Сангийн сайдыг унагааж..Шинэ сангийн сайд нь татварыг буруулах байтугай нэмнэ гэж мэдэгдсэн билээ. Сунак зуны кампанит ажилаасаа гадна, шинэ шийдвэр төлөвлөгөөг огтоосоо энэ удаад мэдэгдээгүй талаар ВВС дурдлаа. Тиймээс түүний төлөвлөгөө шийдвэр хаашаа чиглэсэн байхыг оновчтой таамаглаж чадахгүй юм. Юу ч гэсэн инфляцийг бууруулахыг зорилт болгон ажиллаж, корпорациудын татварыг 19- 25% болгох шийдвэрт үнэнч байх болов уу гэж Их Британийн хэвлэл мэдээлэл таамаглажээ. Гэхдээ ирэх парламентыг сонгохоос өмнө Орлогын албан татварыг 4%-иар бууруулна гэж амлаж байсныг сануулжээ. Үүнээс гадна эрчим хүчний асуудал шийдэх гол сэдвүүдийн нэг байгаад, айл өрхүүдийг..эрчим хүчний нэмэгдсэн өртгийн албан татвараас 1 жилийн хугацаанд хөнгөвчилнө гэж Сунак амлаж байсныг ВВС дурджээ. Трасс харин айл өрхөөс гадна, аж ахуйн нэгжүүдийн ч эрчим хүчний төлбөрийг хязгаарлах төлөвлөгөө зарлаж байсан нь, сарын 10 тэрбум фүнт стерлингийн өртөгтэй байсан юм. 2 жилийн турш хэрэгжинэ гэж амлаж байсан энэ бодлогыг шинэ сангийн сайд Хант 4-р сараас зогсооно гэж мэдэгдсээн. Үүнийг шинэ Ерөнхий сайд Риши Сунак, цааш сунгах уу, өсвөл бүр огтоос өөрчлөх эсэхийг Их Британийн ард түмэн чих тавин чагнаж байна.

a