Израил нь Германы зэвсэгт хүчинг хүчирхэгжүүлж, эрчим хүчний хямралыг даван туулахад нь тусална 

Улс төр

Зэвсэгт хүчээ хүчирхэгжүүлэх, эрчим хүчний хямралыг даван туулах Германы хүчин чармайлтад Израил туслах болно гэж Израилийн Ерөнхий сайд Яир Лапид 9-р сарын 12-ны Даваа гарагт Германы нийслэлд айлчлах үеэрээ мэдэгдлээ. 

Өнгөрсөн хоёрдугаар сард Орос Украин руу цэргээ оруулсны дараа, Герман цэргийн зардлаа нэмэгдүүлж, олон улсын хариу арга хэмжээний хүрээнд Киевт тусламж, хүнд зэвсгийг илгээсэн юм. 

Лапид, Берлинд, Германы канцлер Олаф Шольцтой хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр

"Израил өөрийн зүгээс, Германы батлан хамгаалах хүчин, гол төлөв агаарын довтолгооноос хамгаалах салбарын шинэчлэлтэд чухал үүрэг гүйцэтгэнэ"

гэж хэллээ. Ерөнхий сайд, тэдний яриа хэлэлцээ нь Герман улс Израилаас Arrow 3 пуужингийн довтолгооноос хамгаалах системийг худалдан авах "ирээдүйд боломжтой хэлэлцээр"-т хүргэсэн гэж тодорхойлсон боловч зардлын талаар ярихаас татгалзсан байна.

Scholz Герман улс ирээдүйд агаарын довтолгооноос хамгаалах системийг нэмж худалдан авах замаар хамгаалалтаа бэхжүүлнэ гэж хэлээд Arrow 3 системийг "өндөр хүчин чадалтай сонголт" гэж нэрлэсэн ч тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзлаа. 

Arrow 3 сөнөөгч нь дэлхийн агаар мандлаас цааш нисэх зориулалттай бөгөөд байлдааны хошуу нь салж, "камиказе" хиймэл дагуул буюу, байг мөрдөж, мөргөдөг "алах хэрэгслийг" болдог байна. Ийм өндөрт буудах нь ирж буй цөмийн, биологийн болон химийн пуужингуудыг аюулгүйгээр устгах зорилготой юм.

Хоёр удирдагч мөн 2015 онд Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрийг сэргээх үйл явц зогсонги байгаа талаар ярилцсан бөгөөд Шольц Тегеранд, Европын тавьсан саналаас татгалзахгүй байхыг уриаллаа.

Европын эрчим хүчний хямралын талаар асуултанд Лапид, “Израил Европ руу хий экспортлох боломжтой байх, дараа жил гэж найдаж байна" хэмээн хариулаад,

"Бид Оросын хийг орлуулах хүчин чармайлтын нэг хэсэг байх болно"

гэж тэр хэлэв.