В.ЗЕЛЕНСКИЙ: “ОХУ Украины 20 хувийг хяналтандаа авсан”

Улс төр

ОХУ Украины газар нутгийн 20 хувийг хяналтандаа аваад байгаа талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдлээ. Мөн 4000 цэрэг Оросын дайралтаас хойш амь насаа алдаад байна. Өнөөдөр Орос Украин руу дайраад 100 хонож байна.

603 мянган метр квадрат газар нутагтай Украин улсын 125 мянган метр квадрат хэсгийг Орос улс эзлээд байна. Ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн мэдэгдэж байгаагаар, дайн эхэлснээс хойш хэдэн мянган энгийн иргэн амь насаа алдсанаас гадна баттай тоо хэлэхэд хэцүү байгаа гэнэ.

НҮБ-ын хүний эрхийн агентлагийн дээд комиссарын мэдэгдснээр 4149 Украин энгийн иргэн амиа алдаж, 5000 иргэн бэртэл гэмтэл авсан байна. Гэхдээ бодит тоо үүнээс хэд дахин их боломжтойг үгүйсгээгүй юм. Зеленскийгийн хэлж байгаагаар, Орос улс дайнд ойролцоогоор 30 мянган цэрэгтэй оролцож байгаа. НАТО болон Их Британийн Дотоод хэргийн яамнаас Оросыг 15 мянга гаруй цэрэгтэй байгаа гэж таамаглажээ.