ЕХ-ны эрчим хүчний сайд нар Оросын байгалийн хийн асуудлаар хуралдаж байна

Улс төр

ЕХ, Оросын байгалийн хийн импортоос хараат байдлаа бууруулах зорилгоор Брюссель хотноо хуралдаж байна. 

Бельгийн нийслэл Брюссель хотодЕХ-ны эрчим хүчний асуудлаарх сайд нарын зөвлөлийн ээлжит бус хуралдаан болж байгаа юм. Хуралдааны үеэр Европын эрчим хүчний сайд нар Украины дайны улмаас Оросын эсрэг тавьсан хоригоос үүдэлтэй эрчим хүчний хямрал, “Газпром” компани Польш, Болгар улсад нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоож, Оросын байгалийн хийн төлбөрийг рублиэр төлөх шаардлага тавьсан талаар хэлэлцэж байна. 

ЕХ, Оросын байгалийн хийн импортоос хараат байдлаа бууруулах зорилгоор Африкийн орнуудтай, тухайлбал Нигери, Сенегал, Ангол зэрэг оронтой эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа сайжруулахаар төлөвлөж байна. ЕХ-ны орнуудын хувьд Оросоос байгалийн хийн 40%-иа, газрын тосны 27%-ийг, мөн нүүрсний 46%-иа авдаг юм. Тэгвэл ЕХ, Оросоос байгалийн хий, нүүрс импортлохоо зогсоох хүсэлтэй байгаа ч одоогоор шууд хориг тавьбал өөрсдөө илүүтэй хохирч болзошгүй байгаа юм.