Европын Холбооны орнууд Оросын нүүрсний нийлүүлэлтэд хориг тавих саналыг дэмжлээ

Улс төр

ЕХ, Оросын нүүрсний нийлүүлэлтэд хориг тавих саналыг дэмжлээ. Мөн энэ шийдвэртэй уялдаад ЕХ-ны орнууд дахь боомтуудад Оросоос нүүрс ачсан хөлөг онгоцуудыг хүлээж авахгүй байх шийдвэр гаргажээ. 

Оросын нүүрсний салбарын эсрэг тавьж байгаа хоригийг ЕХ-ны 27 улс орон хамтран боловсруулж, дэмжжээ. Европын Зөвлөл түүнчлэн Орос руу зэр зэвсэг нийлүүлэхэд хатуу хориг тавьж байна. Хоригт түүнчлэн Оросын ачаа тээвэр, зарим нэрийн барааны импорт, тэр дундаа өндөр технологийн бүтээгдэхүүн багтаж, Оросын төрийн болон хувийн банкуудын актив ч багтжээ. Европын парламент Оросын байгалийн хий, газрын тос, нүүрсэнд хориг тавьж, бүх шатны хэлэлцүүлгээр оруулан дэмжлээ.