Эдинбургийн гүн Филиппийн дурсгалыг хүндэтгэх сүмийн ёслол боллоо

Улс төр

Их Британийн хатан хаан 2-р Элизабет он гарснаас хойш анх удаа олон нийтийн дунд ил гарчээ. Өнгөрсөн зул сарын баяраас хойш олон нийтийн арга хэмжээнд оролцоогүй, өнгөрсөн 2-р сард ковид тусаад эдгэсэн хатан хаан өөрийн эр нөхөр, Эдинбургийн гүн Филиппийн дурсгалд зориулсан сүмийн ёслолд оролцсон байна. 

Их Британийн хатан хааны эр нөхөр, гүн Филипп 2021 оны 4-р сард 99 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Вестминстерын ордонд гүн Филиппийн дурсгалыг хүндэтгэх сүмийн ёслол болж, Их Британийн хатан хааны гэр бүлийнхэн цуглажээ.

Сүмийн ёслолд хатан хаан 2-р Элизабетээс гадна түүний хүүхдүүд, ач зээ нар, мөн Британийн хатан хааны ураг төрлийн хүмүүс, Европын хаад ноёдын угсааныхан оролцсон байна.

Гүн Филиппийн дурсгалыг хүндэтгэх сүмийн ёслолын арга хэмжээ ойролцоогоор 45 минут үргэлжилсэн байна.

Хатан хаан Элизабет, гүн Филипп нар 73 жил хамт амьдарч, урт удаан, аз жаргалтай жилүүдийг хамтдаа үдсэн юм.

Английн хатан хаан Зул сарын сүүлийн баяраар хийсэн мэдэгдэлдээ хайртай эр нөхрөө алдсандаа ихэд гансран гунихарч байгаагаа нуулгүй хэлж байжээ.