Оросын нефтийн экспортод тавьсан хоригийн талаар Брюссельд хэлэлцэнэ

Улс төр

Бельгийн нийслэл Брюссель хотод ЕХ-ны Гадаад хэрэг, батлан хамгаалахын сайд нарын зөвлөлийн хуралдаан боллоо. 

Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн гол сэдэв нь Украины цэрэг дайны үйл явц, Киевт үзүүлэх тусламж дэмжлэг, мөн түүнчлэн ОХУ-ын эсрэг тавьсан хориг, ЕХ-ны дотоодын батлан хамгаалах стратеги байжээ. 

ЕХ-ны Гадаад бодлогын асуудал хариуцсан тэргүүн Жозеп Боррелийн мэдээлснээр ЕХ-ны гишүүн 27 улс орны сайд нар Оросын нефтийн нийлүүлэлтэд тавьсан хоригийн талаар цаашид илүүтэй тогтон хэлэлцэхээр тогтжээ.

Жозеп Боррель мэдэгдэлдээ, Оросын тал олон тооны дайны гэмт хэрэг үйлдсээр байна. Украины Мариуполь хотод өнөөдөр өрнөж байгаа үйл явц, гэмгүй энгийн номхон иргэд амиа алдаж байгаа зэргийг дайны гэмт хэрэгт тооцож болно. Тэнд болж байгаа үйл явцыг бид анхааралтай ажиглаж, анхааралдаа байлгах нь зүйтэй.

Түүнчлэн ЕХ-ны улс орнууд Оросын эсрэг тавьсан эрчим хүчний хоригоос шалтгаалан өөрсдөө их хэмжээний хохирол амсч байгаа учраас эрчим хүчний нэмэлт эх үүсвэр олох, гаднаас авах эрчим хүчний нийлүүлэлтээс ангид байх арга замаа хайж байна.