Болгар Улс Украинд цэргийн тусламж дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ

Улс төр

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Болгарын нийслэл София хотод хүрэлцэн иржээ. 

Пентагоны тэргүүн София хотноо Болгарын ерөнхий сайд Кирил Петковтай уулзаж, Украины хямрал дэлхийн улс орнуудын анхаарлын төвд байгаа энэ цаг үед Киевт үзүүлэх цэргийн тусламжийн асуудлаар хэлэлцжээ. 

Украины хямралтай холбоотойгоор талууд Болгарт Америкийн цэргийн анги нэгтгэл илгээн байршуулах асуудлаар хэлэлцжээ. Энэхүү цэргийн хүчин НАТО-ийн командлал дор ажиллах юм. Болгар улс Украины талд хүнд хэцүү цаг үед нь дэмжлэг үзүүлнэ, гэхдээ хямралын бүсэд ойр байрладаг учраас Киевт цэргийн тусламж дэмжлэг шууд үзүүлэх боломжгүй гэж уулзалтын үеэр ерөнхий сайд Петков мэдэгджээ. Тэгвэл Америкийн талаас өнөөдрийн байдлаар Киевт үзүүлсэн цэргийн тусламжийн хэмжээ 2 тэрбум ам.доллар даваад байна. Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин ням гарагт мэдээлжээ.