Украины Ерөнхийлөгч АНУ-ын конгрессын дээд доод хоёр танхимд ханджээ

Улс төр

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагт Америкийн конгрессын дээд доод хоёр танхимд цахим, виртуал форматаар ханджээ. 

Түүнчлэн Украины ерөнхийлөгчийн конгрессын танхимд хандсан мэдэгдлийн араас конгрессын дээд танхимын спикер Нэнси Пелоси, мөн сенат дахь олонхийн тэргүүлэгч Чак Шумер нар мөн мэдэгдэл хийжээ. 

Америкийн хууль боловсруулах дээд танхимд хандахаасаа өмнө Украины ерөнхийлөгч Канадын парламентад мөн виртуал хэлбэрээр хандсан юм. Владимир Зеленский Америкийн конгрессын хоёр танхимд хандан мэдэгдэл хийхдээ ОХУ-ын эсрэг илүү хатуу хориг тавьж, Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлэхэд уриалжээ. Зеленский улс орных нь цаашдын хувь заяа Украинд 3 дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа дайн тулааны өнөөгийн үйл явцаас шалтгаалан нь зүйн хэрэг гэдгийг тэмдэглэжээ. Киев өдөр тутамд Оросын цэрэг армийн зүгээс агаарын цохилт дайралтад өртөж байна. Тиймээс Барууны улс орнууд Оросын эсрэг хоригоо чангатгаж, Америкийн компаниуд Оросын зах зээлийг орхиход уриалжээ.