АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен ОХУ-ын талтай яриа хэлэлцээ хийхээс түдгэлзлээ

Улс төр

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар энэ сарын 24-нд аюулгүй байдлын асуудлаар нүүр тулсан уулзалт хийхээр товлоод байсан. 

Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэхүү уулзалтаас түтгэлзсэн байна. Тэрээр Вашингтон цаашид Украины хямралыг эв зүйгээр шийдвэрлэх асуудлаар дипломат хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа илэрхийлсэн ч үүний тулд Москва үүнд бэлэн байгаагаа харуулах ёстой гэж мэдэгджээ. 

Энтони Блинкен мягмар гарагт Вашингтон хотноо Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай уулзсан юм. Энэ уулзалтын дараа АНУ-ын төр.н.б. дарга хийсэн мэдэгдэлдээ Оросын талыг Украин улсыг тусгаар тогтносон улс орон биш, харин Москвад харъяалагддаг нэгэн субъект мэтээр үзэж, хандаж байгааг шүүмжилжээ. Тиймээс Орос-Украины хоорондын хямрал гаарч, нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ цаг үед Оросын Гадаад хэргийн сайдтай нүүр тулсан уулзалт хийх нь дэмий цаг үрсэн явдал болно. Би Холбоотон улс орнууд болоод түншүүдтэй энэ асуудлаар зөвлөлдөн, дээрх уулзалтыг хойшлуулж энэ тухайгаа Сергей Лавровт мэдэгдэн захидал илгээсэн гэжээ. Энтони Блинкен, Сергей Лавров нар Вашингтоноос гаргасан санаачлагын дагуу Европт-дундын бүсэд хамтарсан нүүр тулсан уулзалт хийхээр тогтоод байсан юм. Москва уулзалтад оролцохоор зөвшөөрч, хоёр талын гадаад хэргийн сайд нар Женевт уулзахаар төлөвлөөд байжээ.