Украины нийслэл Киев хотноо Москвагийн шийдвэрийг эсэргүүцсэн олон жагсаал өрнөжээ

Улс төр

ОХУ, Украины зүүн бүсийн Донецк, Луганскийн БНУ-ын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасны дараа Украины нийслэл Киев хотноо Москвагийн шийдвэрийг эсэргүүцсэн олон жагсаал хийжээ.

Киев хот дахь ОХУ-ын ЭСЯ-ны гадна хэдэн зуун хүн цугларан эсэргүүцлээ илэрхийлсэн байна. 

Украины иргэд Киев хот дахь Оросын ЭСЯ-ны гадна цуглан, тусгаар тогтнолоо бие даан зарлан тунхаглаж, Украинаас салан тусгаарласан Донецк, Луганскийн бүс нутгийг тусгаар улс болгон хүлээн зөвшөөрсөн Москвагийн шийдвэрийг эсэргүүцжээ. Элчингийн гадна цугласан хүмүүс эх оронч дуу дуулан, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг уриа лоозон барин жагсчээ.