Макрон Орос Улсад айлчлахдаа ковидын шинжилгээ өгөхийг хүсээгүй

Улс төр

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Даваа гарагт ОХУ-д айлчилж Ерөнхийлөгч Владимир Путинтай Украины асуудлаар уулзсан.

Уулзах үедээ талууд зургаан метр урт ширээний хоёр талд суусан байсанг зарим хэвлэлүүд онцлож байсан. Тэгвэл Эммануэль Макрон ковидийн шинжилгээ хийлгэхээс татгалзсан тул ингэж зай барьсан юм байна.

Францын эх сурвалжаас BBC агентлагт мэдээлснээр, ковидын шинжилгээ өгөх журам нь тэдний төлөвлөгөөнд байхгүй, үл хүлээн зөвшөөрөхүйц байсан гэжээ. Үүнээс гадна Эммануэль Макрон Оросын талаас PCR шинжилгээ авахдаа түүний ДНХ-ийн мэдээллийг авах эрсдэлтэй гэж үзжээ. Түүнчлэн дөрвөн цаг орчим үргэлжилсэн уулзалтаа эхлүүлэхдээ гар бариагүйг дурдсан байна.