“Веймарын гурвал” Европ тив дэх аюулгүй байдлыг сахин хамгаалахыг зорьж байна

Улс төр

Германы нийслэл Берлин хотноо Европын аюулгүй байдлын асуудал, Украиныг тойрсон хурцадмал байдлыг намжаах зорилгоор Герман, Франц, Польшийн төр засгийн тэргүүлэгчид уулзжээ.

Веймарын гурвал гэж нэрлэгдсэн гурван улсын төр засгийн тэргүүлэгчдийн уулзалт ажил хэрэгч уур амьсгалд болж, тэд уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ. 

Герман, Франц, Польшийн төр засгийн тэргүүлэгчид уулзалтын үеэр ОХУ-д хандан Европын Аюулгүй байдлын асуудлаар бодитой яриа хэлэлцээ хийн, Украины хямралыг намжаахад нөлөө үзүүлэхэд уриалсан байна. Германы Холбооны канцлер Олаф Шольц, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Польшийн төрийн тэргүүн Анжей Дуда нар Веймарын гурвалын уулзалт хийх үеэрээ энэ талаар хэлэлцэн тохиролцжээ. Веймарын гурвал Берлинд хийсэн ээлжит уулзалтаараа Европ болон Транс-Атлантын аюулгүй байдлын бүтцийг бэхжүүлэх хамтарсан хүчин чармайлтад тууштай байгаагаа тэмдэглэж, Европын Аюулгүй байдлын Хамгийн ажиллагааны байгууллагын хүрээнд нэгдэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн талууд уулзалтын үеэр Украины хил орчмын нөхцөл байдлыг намжаах, мөн Европ тивийн аюулгүй байдлын асуудлаар ОХУ-тай бодитой, үр дүнд хүргэх яриа хэлэлцээ хийхэд уриалсан байна.