Хунтайж Чарльзын хоёр дахь эхнэрийг хүлээн зөвшөөрөхийг хүслээ

Улс төр

Их Британийн Хатан Хаан 2-р Элизабет 2-р сарын 6-ны өдөр “Хатан хаан” болсныхоо 70 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ өдөр тэрээр анх удаа Хунтайж Чарльзын хоёр дахь эхнэр Камиллагийн талаар мэдэгдэл хийсэн байна.

Чарльз 2005 онд Камиллатай гэрлэхдээ хаан цол авах эрхтэй байсан ч түүнийг "Гүнжийн нөхөр" хэмээн алдаршуулах бодолтой байгаагаа хос зарласан. Энэ нь Чарльзын анхны эхнэр Дианагийн нэр хүндийг хадгалан үлдээхтэй холбоотой байсан гэж үзсэн. Мөн энэ шалтгаанаар Камилла Велсийн гүнж гэх тодотголыг ашигладаггүй байсан.

Ойн баярын мэдэгдлийн үеэр Элизабет хэлэхдээ

“Та бүхний дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна. Би та бүхний надад өгсөөр байдаг үнэнч сэтгэл, энэрэл хайранд үүрд талархаж явдаг. Цаг хугацаа өнгөрмөгц миний хүү Чарльз хаан болно. Энэ үед та бүхэн түүнд болон түүний эхнэр Камиллад надад үзүүлсэн дэмжлэгээ өгнө гэдэгт итгэж байна.  Тэр цаг ирэхэд Камилла өөрийн үнэнч үйлчлэлээ үргэлжлүүлэхдээ Хатан хааны эхнэр гэдгээрээ алдартай болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна."

гэжээ.

90-ээд онд Хунтайж Чарльз, Гүнж Диана нарыг асуудалтай байхаас хойш Камилла нь олон нийтийн дунд ад үзэгдсээр өдий хүрсэн.

Гүнж Диана 1995 онд

“Бидний гэрлэлтэд үргэлж гуравдагч хүн байсан” хэмээн телевизийн ярилцлагад дурдсан нь ийм байдал үүсгэсэн. 1997 онд Диана автомашины ослоор амиа алдсны дараа олон нийт түүнийг гэх хандлага илүү нэмэгдсэн юм.