Украинд Америкийн зэр зэвсэг ачсан гурав дахь онгоц иржээ

Улс төр

Тэгвэл энэ хооронд Украины нийслэл Киев хотод Америкийн цэргийн 3 дахь онгоц газарджээ. 

Украинд АНУ-аас илгээж байгаа зэр зэвсэг ачсан онгоц Киев хотноо газардсан байна. Украин улс түүнчлэн Их Британи болон Балтийн тэнгисийн улс орнуудаас цэргийн ачаа хүлээн авсаар байна. 

Европын улс орнууд Орос-Украины хоорондын үл ойлголцол, хямралыг анхааралтай ажиглаж, Москваг хурцадмал байдлыг намжаахад уриалсаар байна. ЕХ-г энэ жил тэргүүлж байгаа Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Орос-Украины асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай энэ баасан гарагт хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Түүнчлэн өнөөдөр Парис хотноо Нормандийн формат буюу Нормандийн дөрвөлийн уулзалт болж байгаа юм. Герман, Орос, Украин, Францын талууд сүүлийн 2 жилийн хугацаанд анхудаа ийнхүү уулзаж байна. Энэ уулзалт улс орнуудын төр засгийн тэргүүн нарын улс төрийн зөвлөхүүдийн хүрээнд болж байгаа юм.