Умард Солонгосын тэргүүн 2022 оны зорилтоо тодорхойлон мэдэгдэл хийлээ

Улс төр

Хоёр он солигдохтой зэрэгцэн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 2022 ондоо хийх төр засгийн ажлын үндсэн зорилго чиглэлээ тодорхойлон ард түмэндээ хандан мэдэгдэл хийжээ.

Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын 8 дахь Төв хорооны 4-р бүгд хуралдаан оны өмнө хуралдаж, энэ улсын тэргүүн Ким Жон Ун улс орныхоо 2022 оны бодлого, төлөвлөгөө зорилтыг тодорхойлон тусгай мэдэгдэл хийсэн байна. 

Эрх баригч намын Төрийн төв хорооны хуралдааны үеэр Умард Солонгосын эрх баригчид социалист бүтээн байгуулалт, шинэчлэн хөгжүүлэх үйл явц, цаашдын бодлого зарчмаа тодорхойлсон юм. Мөн энэ онд нам, ард түмний өмнө тулгамдаад байгаа асуудлууд, ирэх таван жилийн бодлого төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга алхам, ард түмний амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, аж үйлдвэрийн гол салбаруудад хэрэгжүүлэх томоохон ажлуудаа тодорхойлсон байна. Түүнчлэн улс орныхоо цэрэг батлан хамгаалах чадавхийг сайжруулах, бэхжүүлэх, Солонгосын хойг, олон улсын нөхцөл байдлын талаар хэлэлцэн байр сууриа тодорхойлжээ.