Трампын экс туслах Марк Медоузд Капитолийн ордон руу халдсан хэргийн хариуцлагыг тохож байна

Улс төр

АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трампын үед Капитолийн ордон руу түүнийг дэмжигчид халдсан хэрэг явдлын дагуу Америкийн Конгрессын танхимын тусгай зөвлөл хэлэлцэж байна. 

Конгрессын гишүүд Капитолийн гүвээн дээр болсон хэрэг явдлын дагуу Трампын экс туслах Марк Медоузыг хариуцлагад татахыг хүсч байна. 

Медоузыг хариуцлагад татах санал гаргаж байгаа нь тэрээр 2021 оны 1-р сарын 6-нд Капитолийн гүвээн дээр болсон хэрэг явдлын дагуу Трампын экс туслах мэдүүлэг өгөхөөс татгалзаж байгаатай холбоотой юм. Конгрессын зөвлөлийн гишүүд Медоузд хариуцлага хүлээлгэх шаардлагыг Конгресст хүндэтгэлгүй хандаж байгаагийн төлөө санал нэгтэй дэмжжээ. Түүнчлэн өнгөрсөн 11-р сард Трампын улс төрийн зөвлөх Стивен Бэннонд мөн Конгресст ирж мэдүүлэг өгөхөөс татгалзсаны төлөө мөн хариуцлагад татсан байна. Өнгөрсөн 1-р сарын 6-нд Дональд Трампын талыг баримтлагчид Капитолийн ордон руу халдан, ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг танилцуулах үйл явцыг тасалдуулахыг завдсан юм.