Арабын Нэгдсэн Эмиратын Гадаад хэргийн сайд Сири Улсад айлчилж байна

Улс төр

Арабын Нэгдсэн Эмиратын Гадаад хэргийн сайд Сири улсад албаны айлчлал хийж байна. 

Арабын Нэгдсэн Эмиратын Гадаад хэргийн сайд, шейх Абдалла бен Заид аль Нахайян Сирид дотоодын дайн тулаан дэгдсэнээс хойш энэ улсад анх удаа айлчлал хийн, Сирийн удирдагч Башар Асадтай нүүр тулан уулзжээ.

Арабын зарим улс орнууд Сири улс Арабын Нэгдсэн Эмираттай харилцаа холбоогоо тэлснээр магадгүй Ираны нөлөөнөөс гарахад ач тустай байж болох талаар мэдээлж байна.

Тэгвэл АНУ, Эмиратын гадаад хэргийн сайдын Дамаскад хийж байгаа айлчлалыг эрс эсэргүүцэж байгаа юм. Сирийн ерөнхийлөгч Башар Асад Эмиратын гадаад хэргийн сайд Аль Нахайяныг Дамаск хотноо хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ.

Аль Нахайян уулзалтын үеэр Арабын Нэгдсэн Эмират улс бүс нутгийн, Сирийн дотоодын аюулгүй тогтвортой байдал, эв нэгдлийг сахин хамгаалах хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Сирийн дотоодын хямралыг эв зүйгээр шийдэх нь чухал болохыг ч тэмдэглэсэн байна.

Арабын Нэгдсэн Эмират Сири улстай 2012 оны 2-р сард харилцаагаа тасалсан юм. Гэсэн ч сүүлийн үед талууд харилцаагаа сэргээхэд анхаарч эхэлжээ. Эмиратын тал 2018 оны 12-р сард Дамаскад элчин сайдын яамаа нээж, 2021 оны 3-р сард Сири улс Арабын Лигийн улс орнуудын нийгэмлэгт гишүүнчлэлээ сэргээжээ.