Хонконгийн идэвхтнүүдэд 6-10 сар хорих ял оноолоо

Улс төр

Хонконгод өнгөрсөн онд болсон Тянаньмений талбайн оюутны бослогын ойг угтсан олныг хамарсан жагсаалд оролцсон хэргээр 9 идэвхтэнд 6-10 сарын хорих ял оногдуулжээ.

Нийтдээ эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, бусдыг турхирсан хэргээр 12 хүнийг шүүхээр оруулж, 3 хүнд тэнсэн харгалзах ял шийтгэл оногдуулсан байна.

Тянаньмений талбайн оюутны бослогын ойг угтсан жагсаал оролцсон хүмүүс шүүхээс тэдэнд оногдуулсан хэрэгт гэм буруутай гэдгээ бүгд хүлээн зөвшөөрчээ.

“Хятад дахь Ардчилсан хөдөлгөөнийг дэмжих эвсэл” буюу “Тяньаньмений бослогын хохирогсдын дурсах эвсэл” гэсэн нэрээр илүү олонд танигдсан олон нийтийн байгууллага жил бүрийн 7-р сарын 4-нд Хонконгийн Виктория-паркад олныг хамарсан дурсгалын арга хэмжээ, иргэдийн жагсаал зохион байгуулж байжээ.

Өнгөрсөн онд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор энэ арга хэмжээг хориглоод байсан ч энэхүү хоригийг үл харгалзан хэдэн зуун цуглан, дуу дуулан, лаа асаан оюутны бослогын үеэр амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэжээ.

Тэгвэл энэхүү жагсаалыг зохион байгуулсан хүмүүст ийнхүү олон нийтийг жагсаал цуглаанд турхирсан, цар тахлын үеийн журмыг зөрчсөнд буруутай гэж үзэн ял шийтгэл оноожээ.