Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн бага хүү Саади Каддафи шоронгоос суллагдлаа

AP Photo/Abdel Magid al-Fergany, File

Улс төр

Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн бага хүү Саади Каддафи шоронгоос суллагдаж, улмаар эх орноо орхин явжээ. Триполи дахь шоронгоос суллагдсан экс удирдагчийн хүү Митига дахь олон улсын нисэх буудлаас Турк улсыг зорин ниссэн байна. 

Саади Каддафи нь Ливийн экс удирдагч Муаммар Каддафийн 3 дахь хүү юм. Түүний эцэг 2011 оны намар алагдсан юм. Каддафийн дэглэм нуран унасны дараагаар түүний хүү хөрш зэргэлдээх Нигер улс руу зугтжээ. 2014 онд Саадийг ХойдАфрикийн улс орон шилжүүлэн авч, түүнийг 2011 онд эх оронд нь шүүсэн юм.

Саади Харирийг иргэдийн жагсаал цуглааныг хүч хэрэглэн тараасанд буруутай гэж үзэн ял оногдуулан шоронд хорьжээ. Мэргэжлийн хөлбөмбөгчин байсан Саадиг түүнчлэн 2005 онд “Аль-Иттихад” багийн дасгалжуулагчийн аминд халдсан хэрэгт буруутгаж байжээ.

Саадийн ах Сейф аль Ислам гэрийн хорионд байгаа юм. Тэгвэл Ливийн экс удирдагчийн 3 дахь хүү Муатассим эцгийнхээ хамтаар алуулсан байна.