Родриго Дутерте дэд ерөнхийлөгчөөр сонгогдох хүсэлтэй байна

Улс төр

Филиппины ерөнхийлөгч Родриго Дутерте ирэх 2022 онд болох сонгуульд оролцон, улсынхаа дэд ерөнхийлөгчийн суудалд суух хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Родриго Дутерте энэ талаар мэдэгдэх үеэрээ улс орондоо босогчдын бүлэглэл болоод хууль бус хар тамхины наймааны бүлэглэлтэй үргэлжлүүлэн тэмцэх болно гэдгээ онцолсон байна. Түүнчлэн тэрээр дэд ерөнхийлөгчөөр сонгогдвол улсынхаа шинэ засгийн газарт дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэдгээ илэрхийлжээ.

Филиппины хууль тогтоомжийн дагуу Родриго Дутерте ирэх 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд улиран өрсөлдөх боломжгүй юм. Гэсэн ч ирэх сонгуульд Дутертегийн охин Сара Дутерте нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгджээ. Филиппинд ирэх 2022 оны 5-р сарын 9-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд түүнчлэн хүний эрхийн төлөө тэмцэгч Манни Пакуайо нэр дэвшин өрсөлдөх нь тодорхой болжээ.