АНУ, Афганистанаас цэрэг дайчдаа нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулна

Улс төр

АНУ, Афганистанаас цэрэг дайчдаа гаргах, нүүлгэн шилжүүлэх үйл явцыг тогтсон хугацаанд шуурхай явуулах болно... Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна. Цагаан ордны тэргүүн Кабулын нисэх буудалд үүсээд байгаа иргэдийн үймээн самууныг эв зүйгээр шийдвэрлэн, гадны улс орны иргэд, мөн цэргийн хүчнийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шат дараалалтай явуулах нь зүйтэй гэж мэдэгджээ.

Кабулын нисэх буудалд дэгдсэн үймээнийг талибаны бүлэглэл хөл хорио тогтоож, хяналтаа чангатгаснаар хэсэг зуурт намжаагаад байна. Түүнчлэн Кабулын нисэх буудалд ЭМЯ-аа нүүлгэн шилжүүлж, түр байрлуулаад байгаа АНУ хамгаалалтын бүсийг тэлжээ. Энэ хооронд Цагаан ордонд Афганистанаас Америкийн цэрэг дайчдаа нүүлгэн шилжүүлэх хугацааг 8-р сарын 31-нээс хойш үргэлжлүүлэн явуулах асуудлаар хэлэлцэж байна. Жо Байден энэ талаар хийсэн мэдэгдэлдээ: -Афганистаны нийслэлээс хэдэн мянган хүнийг богино хугацаанд нүүлгэн шилжүүлэх нь асуудалтай, хүндрэлтэй үйл явц гэдгийг бид ойлгож байна. Гэхдээ бид энэ ажлыг аль болох богино хугацаанд шуурхай зохион байгуулах нь чухал байна гэжээ. Америк тэргүүтэй Холбоотны хүчин 8-р сарын 14-нөөс хойш Афганистанаас 28 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Тэгвэл өнгөрсөн 7-р сараас хойш өнөөдрийг хүртэл Америкийн тал нийтдээ 33 мянган хүн Афганистанаас нүүлгэн шилжүүлжээ.