ИРАН УЛСАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ БОЛЖ БАЙНА

Улс төр

Персийн булангийн Исламын улс орон болох Иранд өнөөдөр ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Сонгуулийн санал авах байрууд баасан гарагт орон нутгийн цагаар өглөөний 7 цагт нээгдэн санал хураалт эхэлжээ. 

Иранд болж байгаа энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль нь Исламын улс орон байгуулагдсанаас хойшхи 13 дахь сонгууль болж байгаа юм. Түүнчлэн ерөнхийлөгчийн сонгуультай хамт Иранд хот, орон нутгийн засаг захиргааны тэргүүнийг сонгох 6 дахь удаагийн санал хураалт мөн давхар болж байна.

Ираны сонгуулийн хорооны мэдээлж байгаагаар 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд энэ улсын сонгуулийн насны 59 сая гаруй сонгогч саналаа өгөх эрхтэй юм байна. Эдгээрээс 1,3 сая нь анх удаа сонгуульд оролцож байгаа иргэд гэнэ. Түүнчлэн Иран улсаас гадна гадны улс оронд ажиллаж амьдарч байгаа 3,5 сая иргэн энэ өдөр цахимаар саналаа өгч байна. Иранд өнөөдөр нийтдээ санал авах 72 мянган байр нээгджээ. Иранд өнөөдөр бүх орон даяар, мөн түүнчлэн гадны 133 улс оронд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж байгаа юм. Ираны сонгуулийн үйл явцыг олон улсын 226 хэвлэл мэдээллийн байгууллагын 500-аад сэтгүүлч газар дээр нь сурвалжилж байна.

Ираны ерөнхийлөгчийн сонгуульд нийтдээ 5 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Ираны ерөнхийлөгчийн сонгуульд энэ улсын бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн нарийн бичгийн дарга Мохсен Реза Миркаед, шүүн байгууллагын тэргүүн Эбрахим Раиси, межлис буюу парламентын гишүүн Амир Хоссейн Газизаде, мужийн амбан захирагч асан Абдельнассер Хеммати гэсэн 5 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.