Elon Musk экс найз бүсгүй Amber Heard-н шүүх хуралд оролцохгүй

Энтертэйнмент

Johnny Depp болон Amber Heard-н дуулиант шүүх хурал 8 дахь өдрөө үргэлжилж байна. Amber Heard-н экс найз залуу Elon Musk энэ шүүх хуралд оролцохгүй гэж түүний өмгөөлөгч мэдээлжээ. Хэрвээ та тэдний үерхэж байсныг мэдээгүй бол дараах мэдээнээс хүлээн авч үзнэ үү.

Amber Heard 2016 оны 1-р сард Johnny Depp-с салсны дараа бараг жил орчим Elon Musk-тай болзож байсан. Тэд 2013 онд Machete Kills киноны зураг авалт дээр анх танилцаж байжээ. Тухайн үед Elon Musk-н сонирхлыг жүжигчин бүсгүй их татаж, түүнтэй цаг өнгөрөөхийн тулд найруулагчтай хуувилдаж кино багийн нийтийн өдрийн хоол, оройн хоолны тов зохион байгуулдаг байсан гэнэ.

Amber Heard Johnny Depp-с салсны дараа 2017 онд хос хамт авахуулсан зургаа инстаграм дээрээ постолж олон нийтэд үерхлээ ил болгож байжээ. Johnny Depp, Amber Heard-г өөртэй нь гэрлэсэн хэвээр байхдаа Elon Musk-тай уулзсан гэж тэр хоёрыг араар тавилтад сэжиглэж байсныг Elon Musk үгүйсгээд байгаа юм.