Парис хот зул сар, шинэ жилийн гоёлоо асаалаа

Энтертэйнмент

Францын нийслэл Парис хот зул сар, шинэ жилийн баярын гоёлоо өмсчээ. 

Елисейн тал дагуу зул сарын чимэглэлийг асаах ёслол энэ амралтын өдөр болсон байна. 

Францын нийслэл хот өнгө өнгийн гэрлэн чимэглэлд умбан, хаа сайгүй зул сар, шинэ жилийн баярын уур амьсгал оржээ. Елисейн тал дагуу нийтдээ 400-аад гэрлэн чимэглэл асаан хотод өнгө нэмсэн байна. Парис хотын нүүр царай болсон Елисейн талд зул сар, шинэ жилийн баярын гэрлэн чимэглэлийг асаах ёслол болж, Парис хотын захирагч Анн Идальго, дуучин Клара Лучиани нар оролцжээ.