Францын амьтны хүрээлэнд мэндэлсэн хулсны баавгайн ихэр бамбаруушт нэр өгсөн байна

Энтертэйнмент

Францын амьтны хүрээлэнд энэ оны 8-р сарын 2-нд мэндэлсэн хулсны баавгайн ихэр бамбаруушд нэр өгсөн байна.

Нэр өгөх ёслолд Токио-2020 Олимпийн наадмын усанд үсрэлтийн тэмцээний Олимпийн аварга, Хятадын тамирчин Жан Цзячи болон Францын Үндэсний хөлбөмбөгийн од тоглогч Килиан Мбаппе нар оролцжээ. 

Хулсны баавгайн ихэр бамбарууш Францын Сен-Эньян хотын Боваль амьтны хүрээлэнд өнгөрсөн 8-р сард мэндэлсэн юм. Хятад улсаас Францад энхтайвны билэг тэмдэг болгон бэлэглэсэн Хуань-Хуань нэртэй хулсны баавгай ихэр зулзага төрүүлжээ.

Боваль хотын амьтны хүрээлэнгийн захирал Родольф Делорын ярьснаар бяцхан бамбаруушнууд төрөөд 100 хоногтой болоход нь Хятадын тэргүүн хатагтай тэдэнд нэр хайрласан байна.

Түүнчлэн ихэр бамбаруушнуудад нэр өгөх ёслолын үеэр Хятадын усанд сэлэлтийн тамирчин Жан Цзячи болон Францын хөлбөмбөгчийн Мбаппе нар бяцхан бамбаруушнуудын нэрийг зарлан нэрлэж, загалмайлсан эцэг эх болцгоожээ. Бяцхан бамбаруушнуудад Юань Дуду болон Хуан Лили гэх нэр хайрласан байна.