Ханхүү Харри, Меган Маркл нар АНУ-ын ахмад дайчдын өдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцжээ

Энтертэйнмент

Их Британийн ханхүү Харри болон түүний эхнэр Сассексийн ахайтан Меган Маркл нар Нью Йорк хотноо болсон Америкийн ахмад дайчдын өдөрт зориулсан Salute for Freedom арга хэмжээнд оролцжээ.

Тэмдэглэлт өдөрт зориулсан арга хэмжээнд Меган Маркл Каролина Херрерагийн гоёлын даашинз өмссөн нь олны анхааралд өртжээ. 

Меган Маркл энгэр нь задгай, нуруу нь ил гарсан тод улаан өнгийн даашинз өмссөн нь олны анхааралд эрхгүй өртжээ. Тэрээр нүүрээ даруухан өнгөөр будаж, үсээ хойш нь боосон нь ихэд эрхэмсэг харагдаж байгааг загварын шүүмжлэгчид онцолж байжээ. Түүнчлэн Меган Маркл Жузеппе Заноттигийн люкс зэрэглэлийн өндөр өсгийт өмсч, Cartier брэндийн ээмэг зүүлтээр гангарчээ. Тэгвэл ханхүү Харри сонгодог хослол, цагаан цамц өмсч ирсэн байна.