Грета Тунберг “Vogue” сэтгүүлд зориулан зураг авалтад оролцжээ

Энтертэйнмент

Шведын байгаль хамгаалагч, эко идэвхтэн Грета Тунберг загварын ертөнцийн нэр хүндтэй сэтгүүл болох Vоgue сэтгүүлийн нүүр хуудсанд гарчээ. 18 настай Грета Vоgue сэтгүүлийн Скандинавын сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийн чимсэн байна.

Америкийн Time сэтгүүлийн нүүрийг “оны онцлох хүн”-ээр шалгаран чимж байсан эко идэвхтэн энэ удаад загварын сэтгүүлд уригдан, зураг авалтанд оролцсон байна. Vogue Scandinavia сэтгүүлийн албан ёсны сайтад “өнөөдөр загварын ертөнц байгальд ээлтэй үйлдвэрлэл, материал, бүтээгдэхүүнийг илүүд үзэх болсон. Тиймээс бид байгаль дэлхийд ээлтэй бодлого баримталж байгаагаа Грета Тунбергийн үйл хэргийг дэмжин илэрхийлж байна” гэжээ.

Грета Тунбергийн Vogue сэтгүүлд зориулсан зураг авалтыг Швед-Испанийн нэртэй фото зурагчид болох Маттиас болон Ирис Александров Клум нар авчээ. Загварын сэтгүүлд зориулсан зураг авалтад оролцохдоо Грета өөрийн Стренгур нэртэй морьтойгоо хамт оролцож, зургаа авхуулсан байна. Түүнчлэн тэрээр өөрийн үзэл бодлыг хуваалцан сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.