Дуучин Рианна Forbes сэтгүүлийн жагсаалтад 1.7 тэрбум ам. долларын хөрөнгөөр багтжээ

Энтертэйнмент

Барбадосын дуучин Рианна дэлхийд нэр алдартай дуучин төдийгүй мөн хөрөнгө чинээгээрээ хэний ч дор орохгүй нэгэн болжээ. Түүний хөрөнгийг Форбс сэтгүүл 1,7 тэрбум доллар гэж тооцон, жагсаалтдаа багтаасан байна.

 Ингэхдээ дуучин Рианна дуу, уран бүтээлээрээ биш харин гоо сайхны брэнд үүсгэн, Fenty Beauty гэх компанийхаа ашиг орлогоор ийнхүү дэлхийн баячуудын жагсаалтад орж, Форбсын шинжээчдийн анхааралд өртжээ. 33 настай дуучин бүсгүй Fenty Beauty компанид хөрөнгө оруулж, гоо сайхны бүтээгдэхүүний бизнес эрхлэгч компанийн хувьцааны 50%-ийг эзэмшиж байгаа юм. Энэ нь нийтдээ 1,4 тэрбум долларын хөрөнгө юм. Түүнчлэн Рианна дотуур хувцасны  Savage Fenty брэнд үүсгэн 30%-ийг нь эзэмшиж, 270 сая долларын хөрөнгөтэй болжээ. Түүний үлдсэн хөрөнгө нь дуу, уран бүтээлээс олж байгаа ашиг гэнэ.