Ватиканд дуулиан тарьсан шүүх хурал эхэллээ

Энтертэйнмент

Ватиканд Ромын католик шашны тэргүүн 1-р Францискийн ойрын хамтрагч, хамба ламтан Беччиуг шүүх үйл явц эхэллээ. Шашны нөлөө бүхий томоохон хамба ламтаныг сүмийн сан хөмрөгөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж, Лондонд үл хөдлөх хөрөнгө худалдан авсан хэрэгт буруутгаад байгаа юм. Энэ хэрэг Ватиканд төдийгүй шашин номын ертөнцөд ихээхэн дуулиан шуугиан тариад байгаа юм.

73 настай хамба ламтан Жованни Анжело Беччиуг сүмийн сан хөмрөгөөс хэдэн зуун сая евро хувьдаа завшсанд буруутгаж бана. Түүнд лбогдох хэрэг Ватиканы католик сүм хийдийн дээд зиндааны ламтан оролцсон хамгийн дуулиан тарьсан санхүү-залилангийн хэрэг болжээ. Хамба ламтан түүнд тулгаад байгаа хэргийг үгүйсгэж байгаа юм. Беччиуг ойрын тойрон хүрээллийнхнийхээ хамтаар Ватиканы сан хөмрөгөөс 350 сая евро хувьдаа завшсанд буруутгаж байна. Ийнхүү залилж хулгайлж авсан мөнгөөрөө хамба ламтан Английн нийслэл Лондон хотын Челси баячуудын дүүрэгт үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ.

Хамба ламтан Жованни Анжело Беччиугийн нэр холбогдсон хэрэг ил болж, мөрдөн шалгах ажил эхэлсний дараагаар Ватиканы тэргүүн 1-р Франциск түүнийг албан сэнтийгээс нь буулгажээ.