ОУОХ-НЫ АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ЯПОН УЛСАД ИРЖ БАЙНА

Энтертэйнмент

Сар гаруйн дараа болох Токиогийн Олимпийн наадмын бэлтгэл ажилтай танилцаж, ажиллах ОУОХ-ны баг Японы нийслэлийг зорин ирж байна. Токио-2020 Олимпийн наадамтай холбоотой асуудал хариуцсан ОУОХ-ны төлөөлөгчид арлын энэ улсад хүрэлцэн иржээ.

Японы нийслэл хүрэлцэн ирсэн ОУОХ-ны зохицуулах комиссын тэргүүн Жон Коутс Токио хотноо хүрэлцэн ирснийхээ дараа 3 хоног тусгаарлагдах юм. Улмаар ажилдаа орж, холбогдох албаныхантай уулзан ажлаа эхлүүлэх гэнэ. Жон Коутс Токиогийн Олимпийн наадмыг цар тахлын онцгой нөхцөл байдлыг үл харгалзан тогтсон хугацаанд нь зохион байгуулах болно гэдгийг мэдэгдэж байсан юм. Түүнчлэн ойрын хугацаанд ОУОХ-ны Олимпийн наадмын асуудал хариуцсан дарга Кристоф Дуби, зохицуулах комиссын дэд дарга Алекс Гилади нар Япон улсыг зорих юм.