ӨАБНУ-ын эмэгтэй 10 хүүхэд төрүүлж, Гиннесийн дээд амжилтыг эвджээ

Энтертэйнмент

ӨАБНУ-ын иргэн, 37 настай эмэгтэй 10 ихэр хүүхэд төрүүлж, Гиннесийн дээд амжилтыг эвджээ. Өмнөд Африкийн Гаутенг мужийн иргэн Госиаме Тамара Ситхоле нийслэл Претория хотын эмнэлэгт хийсвэр хагалгаа хийлгэн амаржсан байна. 

 Эх болон хүүхдүүдийн биеийн байдал сайн, нэг ч хүүхэд эндээгүй, бүгдийг нь эсэн мэнд төрүүлсэн байна. Эмч нар Тамара Ситхолег жирэмсний хяналтанд байхад нь 8 эмбрион байгааг тогтоож, түүнийг 8 ихэр төрүүлнэ гэж тооцож байсан ч амаржих үед 10 ихэр төрүүлжээ. Ингэснээр ердөө сарын өмнө Мароккод 9 ихэр төрүүлэн дээд амжилт тогтоогоод байсан Мали улсын иргэн Халиме Сиссегийн амжилтыг эвдсэн байна.

10 ихрийн эцэг Тебохо Цотецигийн ярьснаар түүний эхнэр 29 долоо хоногтой амаржсан, хүүхдүүд нь бүгд эсэн мэнд төрсөнд ихэд баяртай байгаа юм. 7 хүү, 3 охин – нийт 10 ихэр ээжийнхээ 7 сартай жирэмсэн байхад мэндэлжээ. Ихрүүдийг дутуу төрсөн нярайн инкубаторт байрлуулж, сарыг нь гүйцтэл бойжуулах юм.