Тайланд Улс коронавирусийг танихад үнэрч нохой ашиглаж байна

Энтертэйнмент

Тайланд улс коронавируст халдварыг танихад “лабрадор” үүлдрийн үнэрч нохой ашиглаж байна. Ингэхдээ хүний хөлсийг үнэрлэж, халдвар авсан эсэхийг нь таних байдлаар ажиллаж байгаа юм. Нохойнуудад эхлээд коронавирусийн халдвартай хүний хөлсийг үнэрлүүлж таниулсан.

Туршилтаар нохой коронавирусийг илрүүлэх тал дээр 95 хувийн үр дүн үзүүлсэн байна. Шинжилгээ өгөх шаардлагатай ч хэвтэрийн болон бусад хүндэтгэх шалтгаантай иргэдэд ноходын багийг явуулж шинжилгээ хийх юм. Үүнээс гадна ядуус ихтэй хороолол болон орон гэргүй иргэдийг нохой ашиглан халдвар авсан эсэхийг нь тогтоох юм.