Австри улс Энэтхэгт тусламж үзүүлнэ

Үйл явдал

Дэлхийн улс орнууд Энэтхэг улсад цар тахлын дэгдэлттэй тэмцэж, халдварыг бууруулахад дэмжлэг үзүүлж, тусламжийн гараа сунгаж байна. Австри улс мөн Энэтхэгт туслах аянд нэгджээ.

Австрийн канцлер Себастьян Курц улсынхаа сайд нарын танхимын хуралдаан дээр дэлхийн улс орнууд дахь цар тахлын нөхцөл байдлын талаар хөндөн ярьж, коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдэж, нөхцөл байдал хүндрээд байгаа Энэтхэг улсад тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцжээ.

Австри улс Энэтхэгийн талд цар тахалтай тэмцэхэд нь зориулж шаардлагатай эм бэлдмэл илгээхээс гадна мөн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тогтсон байна. Түүнчлэн Энэтхэг улс руу зорчих урсгалыг хязгаарлаж, энэ улсаас иргэдээ татан авах асуудлыг  ч хэлэлцжээ.