Хятад улсад ковидын тархалт буурч байна

Үйл явдал

Хятад улс “тэг ковид” бодлогоо цуцалж, коронавирусын өвчтнүүд огцом нэмэгдэж эмнэлэг ачааллаа дийлэхгүй байсан үе саяхан. Хаврын баярын урт амралт дуусч, хэвийн амьдралдаа шилжиж байгаа энэ үед Хятад улсад ковидын давалгаа хамгийн өндөр цэгтээ хүрээд буурч байгаа юм.

БНХАУ-ын коммунист нам одоо эдийн засгийг сэргээхэд анхаарлаа хандуулж байна. Олон улсын эдийн засагчид Хятад улс тэг ковид бодлогоо цуцалж, цар тахлын чанга дэглэмээс гарснаар дэлхийн эдийн засаг сэргэнэ гэж үзэж байгаа юм. Олон улсын валютын сангаас гаргасан дэлхийн эдийн засгийн тойм тайланд, энэ 2023 онд хятадын эдийн засгийн өсөлт 5.3 нэг хувиар өснө гэж дурдсан байна.

Хятад улсад коронавирусын давалгаа төсөөлж байснаас хурдан өнгөрч байгаа нь зарим шинжээчдийн үзэж байгаагаар, коронавирусын тархалт орон нутгуудад харьцангуй хурдан явагдсанаас болсон байж магадгүй. Муж дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч нар, ирэх өвчтнүүдийн тоо илт мэдэгдэхүйц багассан гэж мэдүүлжээ. Гэхдээ Хятад улсад дахиж коронавирусын тархалт идэвхижихийг үгүйсгэж болохгүй. Учир нь хаврын баяр дуусч, хүмүүс эргээд ажилдаа орохоор хот хот руугаа буцах үед дахин ковид давалгаа үүсч болох юм. Засгийн газраас гаргасан албан ёсны мэдэгдэлд, 12-р сарын 8-наас хойш эмнэлэгт нас барсан ковид-19 өвчтнүүдийн тоо 79 мянга гэсэн байна. үүнд эмнэлгээс гадуур амиа алдсан хүмүүс багтаагүй юм.