Эх орноосоо дүрвэсэн Украинчуудыг энэ өвөл эргэж ирээд хэрэггүй гэж засгийн газраас нь зөвлөж байна

Үйл явдал

Дайнаас дүрвэсэн Украинчуудыг энэ өвөл эх орондоо эргэж ирээд хэрэггүй гэж засгийн газраас нь зөвлөж байна. Орос сүүлийн хэдэн 7 хоног Украины эрчим хүчний дэд бүтцэд нь эрчимтэй цохилт өгсөнд, сүлжээний хүчин чадал хүрэхгүй гэж Шадар сайд Ирина Верешук хэлжээ.

Оросын цохилт Украины эрчин хүчний дэд бүтцийн 30%-ийг нь устгасан гэж Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдсэн юм. Үүнээс болж, Цахилгааны тасалдал өдөрт 4 цагаар үргэлжилдэг тухай Евроньюс мэдээлж байна. ОУВС харин Украин ирэх жилд оршин тогтнохын тулд сар бүр 3 тэрбум доллар шаардагдана, хэрвээ Оросын бөмбөгдөлт улам эрчимжвэл 5 тэрбумд хүрэхийг мэдээллээ.

Дайн эхэлснээс хойш 7.7 сая Украинчууд эх орноо орхин дүрвэсэнг НҮБ-ын дүрвэгсдийн агентлагаас тооцоолсон байна, гэхдээ зарим нь буцаж иржээ. Тэгвэл Олон улсын цагаачлалын байгууллагаас 6.2 сая Украинчууд улс дотроо шилжин суурьшсан гэж мэдэгдсэн байна. Үүний 6/1-т нь яаралтай тусламж дэмжлэг хэрэгтэй байгааг НҮБ-аас хэлж байгаа юм. Өвөл ойртож байгаа энэ үед..5670 байршилд байгаа 1 сая иргэнд.. түр хорогдох байр, дэмжлэг хэрэгтэй байгааг уламжилжээ. Украины хүн амын тоо 44 сая юм. Украины эдийн засаг дайн эхэлснээр хойш маш хүнд нөхцөлд орсон бөгөөд, ирэх оны 38 тэрбум долларын төсвийн алдагдлыг нөхөхөд..яаралтай тусламж үзүүлэхийг Ерөнхийлөгч Зеленский дэлхий нийтээс хүссэн юм.

Украины шадар сайд Ирина Верешук үндэсний телевизээр ярихдаа иргэд буцаж ирэхгүй байхыг уриалж, улсын нөхцөл байдал тэднийг хүлээн авах боломжгүй байгааг дурдлаа. Буцаж ирвэл нөхцөл байдал улам дордоно гэж хэлжээ.

Украины гадаад санхүүжилтын хэрэгцээ 2023 онд сарын 3 тэрбум доллар байх болно гэж ОУВС-ын гүйцэтгэх захирал Кристалина Георгиевна хэллээ, Оросын цохилт үргэлжилсээр байвал 5 тэрбумд хүрч болцошгүйг өчигдөр анхаарууллаа. ОУВС Украины эрх баригчидтай макро эдийн засгийн бодлогын тодорхойлж, хэрэгжүүлэхэд нь туслан ажиллаж байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ тус улсын яаралтай хэрэгцээнд эхлээд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж хэллээ. Украинд ОУВС-аас зөөл олгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгагаа Георгиевна мөн уламжиллаа.