Европын улс орнуудад инфляцийн түвшин нэмэгдэж, санхүүгийн хямрал нүүрлэхэд ойрхон байна

Үйл явдал

Орос, Украины дайн тулаан, цар тахлын дараах эдийн засгийн сөрөг үр дагавар зэрэг хүчин зүйлээс шалтгаалан Европын улс орнуудад инфляцийн түвшин нэмэгдэж, санхүүгийн хямрал нүүрлэхэд ойрхон байгаа... Тэгвэл эдийн засгийн хямралтай холбоотойгоор ЕХ-ны улс орнуудад цалингийн доод хэмжээг тогтоохыг Европын институтууд санал болгож байна. 

ЕХ-ны орнуудад өнөөдрийн байдлаар инфляцийн түвшин дунджаар 8%-тай байгаа юм. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа цаг үед Европын орнууд цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Энэ нь Европын хөдөлмөр эрхлэгчдийн ажлын нөхцөл болоод амьдралын өртөг, чанартай уялдсан байх ёстойг ч сануулж байна. Түүнчлэн ЕХ-ны Хөдөлмөрийн асуудал хариуцсан еврокомиссар Николас Шмитын мэдээлж байгаагаар дотоодын ядууралтай тэмцэх, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлэхэд дөхөмтэй байна гэдгийг тэмдэглэн хэлжээ. Ингэхдээ Европын улс орнууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо хэрэглэгчийн сагсан дахь үнэ, мөн бараа таваарын үнэ ханшийг голчлон үзэх ёстойг ч анхааруулжээ.