Хатан хаан 2-р Элизабетийн хаан ширээнд заларсны 70 жилийн ойн арга хэмжээ эхэлж байна

Үйл явдал

Их Британид хатан хаан 2-р Элизабетийн хаан ширээнд заларсны 70 жилийн ойд зориулсан арга хэмжээ эхэлж байна. Хатан хааны цагаан алтан ойд зориулсан арга хэмжээ 6-р сарын 2-5-ны өдрүүдэд үргэлжилнэ. Эдгээр өдрүүдийг Их Британи даяар бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ. 

2-р Элизабетийн хаан ширээнд заларсны 70 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн гол арга хэмжээ Лондон хотноо болно. Энэ жил 96 нас сүүдэр зооглосон хатан хаан 2-р Элизабет гэр бүлийн гишүүдээсээ ард олон албатуудынхаа дунд хамгийн нэр хүндтэй нь гэдгийг олон нийтийн дундах санал хураалтын дүн харуулдаг байна. Тиймээс Их Британийн иргэд хатан хаандаа эрүүл энхийг хүсч, урт удаан наслахыг хүсэн ерөөж, хаан ширээнд заларсан ойд хүндэтгэлтэй хандаж байгаа юм. Британийн түүхэнд хаан ширээнд заларсны цагаан алтан ойг анх удаа тэмдэглэж байна. 2-р Элизабет 1952 оны 2-р сарын 6-нд 25 насандаа хаан ширээнд заларсан юм.