Францын Тулуз хотод 10 жилийн өмнө болсон балмад халдлагад өртөгсдийг нэхэн дурслаа

Үйл явдал

Францын өмнөд хэсгийн Тулуз хотноо одоогоос 10 жилийн өмнө болсон балмад халдлагад өртөгсдийг нэхэн дурслаа. Тулуз хотын еврейн сургууль руу 2012 оны 3-р сард исламын алан хядагч Мохаммед Мера гэгч этгээд халдсан юм. 

Тулузд төрж өссөн Мохаммед Мера орон нутгийн сургуулийн барилгад нэвтрэн халдлага үйлдсэнээс 4 хүн амиа алдсан юм. Алан хядагчийн гарт сургуулийн багш, 3 болон 6 настай хоёр хүүгийн хамт, мөн 8 настай охин амиа алджээ. Энэхүү балмад халдлагад өртөгсдийг Тулуз хотын иргэд нэхэн дурсч, 2 мянга гаруй хүн оролцсон ёслол болжээ. Дурсгалын ажиллагаанд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Израилийн ерөнхийлөгч Ицхак Герцог нар оролцсон байна. Тэд 10 жилийн тэртээ болсон халдлага болсон сургуулийн барилгын дэргэд цэцэг тавьж, лаа асаан, дуугаа хураан хүндэтгэл үзүүлжээ.