Лондонд дайныг эсэргүүцэгч идэвхтнүүд Дерипаскагийн хувийн орд харшийг булаан эзэлжээ

Үйл явдал

ОХУ-аас Украины эсрэг явуулж байгаа цэрэг дайны үйл явцаас шалтгаалан Барууны улс орнууд Москвагийн эсрэг хатуу хориг арга хэмжээ тогтоогоод байгаа юм. Энэхүү хоригт Оросын тэргүүн баячууд, олигархууд мөн өртөж, тэдний гадаад улс орон дахь хөрөнгийг нь битүүмжлэх, нэвтрэх эрхийг нь хязгаарлах зэрэг шахалт үзүүлсээр байна. 

Английн нийслэл Лондон хотод Украины дайныг эсэргүүцэгч идэвхтнүүд Оросын нөлөө бүхий баян эрхэм болох Олег Дерипаскагийн эзэмшлийн хувийн орд харшийг булаан эзэлжээ. Дайныг эсэргүүцэгчид Дерипаскагийн эзэмшлийн эдлэн, байшинд Украины дүрвэгсдийг байрлуулах зорилгоор булаан эзэлсэн гэжээ. Тэдний ярьснаар байшин дотор их хэмжээний согтууруулах ундаа байсан ч хоол хүнс байгаагүй гэнэ. Цагдаа нар Оросын олигархын эзэмшлийн байшинг бүслэн хаагаад байгаа ч болж байгаа явдалд хөндлөнгөөс оролцоогүй байна.