Украины хотуудад “хүмүүнлэгийн коридор” нээгдлээ

Үйл явдал

Украины хотуудад хүмүүнлэгийн коридор нээж, тусламж дэмжлэг шаардлагатай бүсүүдэд аюулгүй байдлыг хангахыг НҮБ төдийгүй Украины тал ч мөн Оросоос шаардаж байна. 

Украины Сум хотоос Полтаваг чиглэн хүмүүнлэгийн гарцаар автобусны цуваа хөдөлж, энгийн номхон иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. 

Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Украины Киев, Чернигов, Сум, Харьков болон Мариуполь хотуудад гал зогсоох хэлэлцээр мөрдөгдөж, дүрвэгсдийг аюулгүй гаргах, нүүлгэн шилжүүлэх үйл явц эхэлжээ. Нийслэл Киев хотоос хамгийн олон тооны иргэд нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдаж байна. НҮБ-ын мэдээллээр Украиныг өнөөдрийн байдлаар 2 сая орчим иргэн орхин дүрвэжээ. Украины дүрвэгсэд Польш, Унгар, Словак, мөн Оросыг чиглэн дүрвэж байна.