НАТО нь Украины агаарын орон зайг хаахгүй байхаар шийдлээ

Үйл явдал

Умард Атлантын цэргийн эвслийн гадаад хэргийн сайд нар Брюссель хотноо ЕХ-ны хамтрагчид болох Швед, Финляндын албаны хүмүүстэй уулзах үеэрээ Европын нэгдсэн хил хязгаараа хамгаалан зогсч, Украинд зэр зэвсгийн тусламж дэмжлэг үзүүлэн, Оросын талын эхлүүлсэн дайн тулааныг таслан зогсоох болно гэдэгтэй санал нэгджээ. 

Брюсселийн уулзалтын үеэр НАТО болон ЕХ-ны гадаад хэргийн сайд нар Украины агаарын хил, орон зайг хаахгүй байхаар тогтжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Европарламентад хандан мэдэгдэл хийхдээ, мөн Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хамтрагчидтайгаа уулзахдаа энэ талаар хүсэлт тавьж байжээ. НАТО-ийн тэргүүн энэхүү шийдвэрийнхээ талаар мэдэгдэхдээ: -Бид Украины газар нутаг руу агаараас ч, газраар ч нэвтрэхгүй. Бид НАТО-ийн агаарын хүчнийг Украины агаарын орон зайг хамгаалах зорилгоор илгээж болох ч хэрвээ Оросын байлдааны онгоцтой тулгарвал тэднийг устгахаас аргагүйд хүрэх болно. Тиймээс бид Украины дайн тулааныг Европ тивийг хамарсан цэргийн хямрал, дайн тулаан болгохгүйн үүднээс Украины агаарын орон зайг нээлттэй үлдээж, аюулгүй бүсийг бусад улс орны агаарын хилийн тусламжтай хамгаалах болно гэжээ. Йенс Столтенберг ийнхүү мэдэгдэхдээ цаашид ч Гүрж, Босни, Герцеговины агаарын орон зайг хамгаалж, аюулгүй байдлыг дэмжих болно гэжээ.