Оросын цэргийн хүчнийхэн Украины цөмийн байгууламжуудын эсрэг цохилт дайралт хийжээ

Үйл явдал

Оросын тал Украины Энергодар хотын Запорожский цөмийн цахилгаан станц руу агаараас цохилт өгчээ. Оросын агаарын цохилтын улмаас цөмийн станцын барилгад гал гарч, улмаар галыг унтраасан байна. 

Украины талын мэдээлснээр Оросын цэргийнхэний агаарын дайралтад Запорожский цөмийн цахилгаан станц хэдэн цагийн туршид өртөн, улмаар станцын барилгад гал гарчээ. Энергодар хотын амбан захирагчийн мэдээлснээр станцын орчимд дэгдсэн тулаан намжиж, улмаар станцын барилгад гарсан галыг ч унтраажээ. Агаарын цохилтод станцын сургуулилтын болон захиргааны корпусын 3, 4 болон 5-р давхруудад гал гарсан байна. Нийтдээ станцын 2 мянган кв/м талбайд гал гарч шатан, улмаар орон нутгийн цагаар өглөөний 06 цаг 20 минутын алдад галыг бүрэн унтраажээ.

Энергодар хотын захирагч Дмитрий Орловын мэдээлснээр Запорожскийн цөмийн цахилгаан станц баасан гарагийн шөнө дундаас эхлэн агаарын цохилт дайралтад өртөн, улмаар Европт хамгийн томоохонд тооцогдох эрчим хүчний станцад гал гарч эхэлжээ. Агаарын цохилт дайралтын улмаас гэмтэж шархадсан хүмүүс байгаа талаар мөн мэдээлжээ.