Польш Улс дайнаас зугтан дайжих Украины иргэдийн дүрвэх гол чиглэлүүдийн нэг болжээ

Үйл явдал

Украины иргэд улс орондоо дэгдээд байгаа цэрэг дайны ажиллагаанаас дүрвэн зугтацгааж байна. Польш улс дайнаас зугтан дайжих Украины иргэдийн дүрвэх гол чиглэлүүдийн нэг болжээ. НҮБ-аас мэдээлж байгаагаар өнөөдөр Украинаас энэ улсын 660 мянган хүн гадагшаа дүрвэн зугтаад байна. 

Украины эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд голдуу иргэд хөрш зэргэлдээх Европын улс орнууд руу дүрвэн зугтаж байна. Украины иргэд хувийн машин тэргээрээ, галт тэргээр, хөлөг онгоцоор гээд боломжит тээврийн хэрэгслээр эх орноосоо дүрвэцгээж байгаа юм. Түүнчлэн зөвхөн Украины иргэд төдийгүй мөн энэ улсад ажиллаж, суралцаж байсан гадны иргэд ч Украиныг орхин гарч байна.

Тухайлбал Польш улс Украины талаас 300 мянган дүрвэгч хүлээн аваад байгаагийн дотор дэлхийн 125 улс үндэсний төлөөлөл байгаа талаар мэдээлжээ. Түүнчлэн Украины иргэд Европын хамгийн ядуу буурай улс болох хөрш зэргэлдээх Молдав улс руу ч дүрвэн зугтаж байна.  Мөн Словак, Чех зэрэг улс руу ч гарч байгаа юм. НҮБ, Украины дүрвэгсдэд зориулан 1 тэрбум 700 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр тогтжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар Украины нутаг дэвсгэрт ойрын саруудад 12 сая гаруй хүн, мөн хөрш зэргэлдээх улс орнууд руу дүрвэн гарах 4 сая гаруй иргэнд хүмүүнлэгийн тусламж дэмжлэг нэн даруй шаардлагатай болох нь ээ...