Украин далайчин Орос боссынхоо $7.7 саяын үнэ бүхий хөлөг онгоцыг живүүлэх гэж оролджээ

Үйл явдал

Орос эзнийхээ эзэмшилд байдаг тансаг зэрэглэлийн хөлөг онгоцыг Украин далайчин живүүлэх гэж оролдоод, өнгөрөгч Бямба гарагт саатуулагдаж баривчлагджээ.

Үүний тулд 55 настай Тарас Остапчук 47.5 метр урттай хөлөг онгоцын хөдөлгүүрийн өрөөний цоргыг нээлттэй орхисон байна. 

Дарвуулт онгоцыг Испанийн Мальоркад зогсож байх үед хөлөг онгоцын инженер мэргэжилтэй Остапчук живүүлэх гэж оролдсон нь ОХУ-аас Украин руу халдсанд эсэргүүцлээ илэрхийлсэн гэнэ.

Түүнийг Бямба гарагт Испанийн иргэний хамгаалалтын албанаас баривчилсан, харин Ням гарагт шүүх хурал нь болж тэрээр хийсэн үйлдэлдээ харамсахгүй байна гэж шүүгчид мэдүүлжээ.

"Би хийсэн зүйлдээ харамсахгүй, дахиж хийх ч болно."

гэжээ.

Мөн тэрээр босс нь Украин хүмүүсийг хөнөөх зэвсэг худалддаг гэжээ.

Лэди Анастасиа нэртэй энэ хөлөг онгоц нь Рособоронэкспортын СЕО Александр Мижеевийн эзэмшлийнх юм байна. Энэ компани нь зэвсэг, хөлөг онгоц, танк, байлдааны автомашин зэрэг ОХУ-ын барааг экспортолдог байна.

10 гаруй жил хөлөг онгоц дээр ажилласан Остапчук шүүх хурлын үеэр мэдүүлэхдээ, телевизээр дайны сурвалжлага харсны дараа дээрх хэргийг үйлдэхээр болсноо хүлээжээ.

"Киевийн барилга руу халдсан нисдэг тэрэгний бичлэгийг телевизороор харсан. Тэнд зэвсэглэсэн зэвсгүүд нь хөлөг онгоцны эзний компанийн үйлдвэрлэлийнх байсан. "

Иймд тэрээр ажиллаж байсан компанийхаа дарвуулт онгоцыг живүүлж өшөө авахыг оролдож, хөдөлгүүрийн өрөөний цоргыг нээж орхиод онгоцыг орхиж явахыг хамт ажиллаж байсан хүмүүсээс шаардсан гэнэ. 

New York Post-ийн мэдээлж байгаагаар хөлөг онгоц 7.7 сая ам.долларын үнэтэй гэж тооцоолсон байна. Остапчук батлан даалтаар суллагдсаны дараа эх орондоо Оросын эсрэг тулалдах армид нэгдэхээр Испаниас явжээ.