ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхэлсэн талаар зарлалаа

Үйл явдал

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины хотуудад цэргийн дайралт хийх гэж байгааг мэдэгдснээс хэдхэн цагийн дараа Украины зүүн хэсгүүдэд дэлбэрэлтийн чимээ сонсогдож эхлэв.

Украины цагаар пүрэв гаригийн өглөөний 5 цагт Путин мэдэгдэл хийж, Донбас мужид цэргийн ажиллагаа хийхээ албан ёсоор зарласан.

АНУ болон түүний холбоотнууд ОХУ-ыг Украин руу шалтгаангүйгээр дайрч байгааг буруушааж байна. Харин Долоогийн бүлэг Украины асуудлаар яаралтай хуралдахаар боллоо.

Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба өөрийн твиттерээр дамжуулан Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснийг мэдэгджээ.