Португалид нүүрлэсэн ган гачиг үргэлжилсээр байна

Үйл явдал

Португалид нүүрлэсэн ган гачиг үргэлжилсээр байна. Өнөөдөр энэ улсын нийт газар нутгийн бараг 90% нь хуурайшин хатаж, ган гачигт автаад байгаа юм. 

Португалийн далай тэнгис, агаар мандлын судалгааны институтын мэдээлж байгаагаар 2021-2022 оны хооронд улсынх нь нутаг дэвсгэр түүхэндээ байгаагүй их ган гачигт автсан байна. Ингэхдээ ойрын хэдэн сардаа хур тунадас орох төлөвгүй байгаа юм.

Цаг уурчдын мэдээллээр агаарын температур хавар зуны улиралд олон жилийн дунджаас халуун байж, ган гачиг үргэлжилж болзошгүй байна. Португалид нүүрлээд байгаа их ган гачигийн улмаас газар тариалан эрхлэгчид хүнд байдалд орж, төр засгаасаа тусламж дэмжлэг хүсч байна.

Португали, Испанийн ХАА-н сайд нар ЕХ-нд хандан Пиренейн хойгт нүүрлээд байгаа ган гачиг, байгалийн энэ үзэгдлээс үүдэлтэй сөрөг үр дагаврыг бууруулах арга хэмжээ авахыг хүсэх бодолтой байна.