АНУ-аас БНХАУ-ыг чиглэсэн нислэгүүд цуцлагдлаа

Үйл явдал

БНХАУ-ын эрх баригчид 2-р сарын 4-нд өвлийн олимпыг эхлүүлэхэд анхаарч байна.

CNN агентлагийн мэдээлснээр 1-р сарын 19-нөөс хойш АНУ-аас БНХАУ-ыг чиглэсэн нислэгүүд хоёр долоо хоногийн турш цуцлагджээ. БНХАУ-ын нисэхийн удирдлагаас ОУ-ын нислэгүүдэд цар тахлын үед хэрхэн ажиллах талаар тодорхой шаардлага тавьж байгаа юм.

Үүнд, Хятад Улсад газардах үед нислэгээр ирсэн зорчигчдын дунд таваас олон хүн халдварын шинжилгээ нь эерэг гарвал, тухайн нислэгийг хоёр долоо хоногийн турш цуцлах заалттай. Ингэснээр гаднаас зөөвөрлөгдөн ирэх халдварыг хяналттай байлгана гэж үзжээ.