Казахстаны хотуудад эмх журам сахиулж байна

Үйл явдал

Түүнчлэн шинэ оны дараагаар олныг хамарсан үймээн самуун дэгдсэн Казахстан улсад эмх журам сахиулж, нөхцөл байдлыг хяналтандаа оруулаад байна.

Казахстанд өрнөсөн дотоодын эмх замбараагүй байдалд хамгийн ихээр өртсөн энэ улсын хуучин нийслэл Алматы хотод хаа сайгүй хэв журам сахиулж, интернэтийн хэрэглээ эргээд хэвийн байдалдаа орон, гудамж талбайн хаалтуудыг хурааж байна. 

Иргэдийн үймээн самуунд хамгийн ихээр автсан Алматы хотын гудамж талбай айх аюултай, тайван болсон гэж энэ улсын эрх баригчид итгүүлж байна. Жагсаал цуглаан, үймээн самуун, эмх замбараагүй байдал дэгдсэнээс хойш арваад хоногийн дараа хотын гудамж талбайгаас хаалтуудыг авч, иргэд интернэт-цахим ертөнцөд чөлөөтэй нэвтрэх эрхтэй болж, дэлгүүр хоршоо, банкууд ажиллаж эхэлжээ. Алматы хотын эрх баригчид хотод дэд бүтцийг сэргээн, үйлдвэр албан байгууллагууд хэвийн ажиллаж эхэлсэн талаар мэдээлж байна.